|
|
|
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,244.95 нэгжид хүрч, 4.46 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 39.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 (28.1%) их наядтөгрөгөөр өсөхөдтөгрөгийн хадгаламж 4.9 (35.1%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.8 (25.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Бага мөнгө (M1) 2024 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 9.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 134.9 (1.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.9 (24.8%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 8.8 (90.1%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 967.8 (9.9%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
- Монгол улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд 35.0 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 433.4 (1.3%) сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.3 (16.8%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин Төв банкны гадаад өр 360.2 (17.0%) сая ам.доллароор, Засгийн газрынх 244.0 (3.0%) сая ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 40.1 (2.6%) сая ам.доллароор,бусад салбарынх 19.8 (0.2%) сая ам.доллароор тус тус буурчээ. Нийт гадаад өрийн 15.7 (44.9%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.0 (22.8%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.0%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.5 (4.3%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.1 (23.0%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө үзүүлж, 2024 онд 31 дэх удаагийн бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчиллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал өсөлттэй ангиллын хувьцаануудаас илүүтэй үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өндөр өсөлттэй байлаа. АНУ-ын инфляцын түвшин тогтвортой бууралтаа хадгалахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл нь тогтвортой байгаа ба уг үзүүлэлт хадгалагдвал эдийн засгийн өсөлт болон хувьцааны зах зээлийн өсөлт үргэлжлэх бүрэн боломжтой гэж бид үзэж байна.
- АНУ-ын 5-р сарын жижиглэн борлуулалтын дүн сарын өмнөх үеэс 0.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус үзүүлэлт нь 4-р сард 0.2 хувийн бууралттай гарсан юм.
- АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх S&P Global Composite PMI индекс 6-р сард 54.6-д хүрч өслөө. (Жич: PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын парламентын сонгуультай холбоотой улс төрийн тодорхойгүй байдлын эрсдэл болон төв банк бодлогын хүүгээ дахин бууруулах магадлал нэмэгдсэнээр Евро бүсийн хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.79 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Английн төв банк хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ сүүлийн 16 жилийн хамгийн дээд түвшин буюу 5.25 хувьд хэвээр хадгаллаа.
- Английн 5-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 2.0 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Суурь инфляцын түвшний хувьд 3.9 хувиас буурч 3.5 хувьд хүрлээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын төв банкны Мөнгөний бодлогын цаашдын чиг хандлагын тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж улмаар тус улсын хувьцааны зах зээл уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.56 хувь, TOPIX индекс 0.80 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Япон улсын 5-р сарын инфляцын түвшин 2.8 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Суурь инфляцын түвшин 2.2 хувиас 2.5 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа.
Япон улсын бодлого боловсруулагчид 4 сарын 26-аас 5 сарын 29-ний хооронд 61.3 тэрбум ам.долларын интервенц валютын зах зээлд хийсэн байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сөрөг гарснаар тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.14 хувь, CSI 300 индекс 1.30 хувь тус тус бууралттай хаагдлаа.
- БНХАУ-ын 5-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 5.6%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь дийлэнх шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.
- БНХАУ-ын Ардын банк дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр дамжуулан банкны системд 182 тэрбум юань нийлүүллээ. Ардын банк хүлээгдэж байсанчлан суурь зээлийн хүүг хэвээр үлдээлээ.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.26% хувьд хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.93 хувиас өсөж 0.97 хувьд хурлээ.
- Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.60 хувиас 7.22 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.18 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.04 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 11.59 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
ЭРДЭНЭ РЕСУРС 2024 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ ЗАХИДАЛ ХҮРГЭЛЭЭ 2024.06.21
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерлигийн 2024 онд Хувьцаа эзэмшигчдэд хүргэх захидлыг олон нийтэд танилцуулсан байна.
Дэлгэрэнгүй |
|
"УЛААНБААТАР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА 2024.06.20
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 249 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/239 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ? Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл 2024.06.21
Зам, Тээврийн хөгжлийн яам “Google” компанитай хамтран Монгол орны авто замын зургийг “Google Map”-д шинэчилж оруулах төслийг эхлүүллээ. Энэхүү төсөл нь нийт 11 аймгийн 6000 гаруй км авто замыг хамрах юм байна. Одоогийн байдлаар “Google Map”-д ашиглагдаж буй мэдээлэл нь 2015 онд шинэчлэгдсэн зургууд байгаа аж.
Дэлгэрэнгүй |
|
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл I-V сард ₮2 их наядын ашигтай гарлаа 2024.06.10
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний таван сард хоёр их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 42.1 хувиар өссөн нь үүнд голлон нөлөөлжээ.
Дэлгэрэнгүй |
|
|
|